Манни Пакьяо, Конор Макгрегортой 2021 онд тулалдана

Мэргэжлийн боксын найман өөр жинд дэлхийн аваргын бүс хүртэж явсан цорын ганц боксчин Манни Пакьяо холимог тулааны супер од Конор Макгрегортой ирэх онд тулалдахаар болжээ.


Тэдний тулаан боксын дүрмээр явагдах бөгөөд 41 настай Манни Пакьяо шагналын мөнгөө сайн санааны үйлсэд зарцуулахаа мэдэгдсэн байна. Энэ талаар Манни Пакьяогийн зөвлөх нь хэлэхдээ “Пакьяо Макгрегортой тулалдахаар шийдвэрлэсэн нь үнэн. Мөн шагналын мөнгөнийхөө тодорхой хувийг коронавирусээр өвчилсөн Филиппинчүүдэд хандивлах болно” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ