Монголын үндэсний олимпийн хороо ахмадуудаа хүлээн авлаа
Монголын үндэсний олимпийн хороо олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван тэргүүтэй МҮОХ-ны ахмад ажилжид “Олимпик хаус”-т зочлон халуун дотно яриануудыг өрнүүлэв.
Мөн энэ үеэр МҮОХ-ны удирдлагууд Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар ахмадууддаа гарын бэлэг гардууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ