"Токио-2020” олимпийн бамбарын буухиаг гуравдугаар сарын 24-нд эхлүүлнэ

"Токио-2020” олимпийн наадмын бамбарын буухиаг гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужаас эхлүүлнэ гэж тус наадмыг зохион байгуулах хорооны вэб хуудсанд мэдээллээ. Цар тахлын улмаас хойшлуулсан бамбарын буухиаг “Токио-2020” эхлэх өдрийг нэг өдрөөр урагшлуулсантай холбогдуулан буухиалах өдрийг өмнө нь товлосноос нэг өдрийн өмнө эхлүүлнэ. Буухиа төлөвлөсний дагуу 121 хоног үргэлжилж, бамбарыг Японы бүх 47 аймгаар буухиалан авч явна.


Үүний зэрэгцээ Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулагчид коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн бамбарыг буухиалах хүмүүсийн араас дагаж явах машины тоог цөөлөх, муж болгонд зохион байгуулах холбогдох баяр ёслолын цар хүрээг багасгахаар төлөвлөжээ.


Японы нийслэл Токио хотноо энэ оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зуны олимпийн наадам болох ёстой байсан боловч цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг хойшлуулсан ч “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээхээр болсон. Түүнчлэн паралимпийн бамбарын аялал ч үүнтэй ижил хугацаанд буюу 121 хоногт, Японы бүх аймгийг дайран өнгөрөх ажээ.

Бамбарыг одоо Токио дахь Олимпийн музейд олон нийтэд үзүүлэхээр түр байрлуулаад байна.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ