МҮОХ-ны төлөөлөгчид Хөвсгөл аймагт олимпизмыг сурталчлав
Монголын үндэсний олимпын хорооны төлөөлөгчид 2020 оны 09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зочилж спорт-олимпизмыг сурталчлав.
Тухайлбал, МҮОХ-ноос “Олимпизм ба биеийн тамир, спорт” сэдэвт спортын удирдах ажилтны сургалт-семинар зохион байгуулсан юм. МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраар зочилж, Засаг даргын орлогч Ц.Баттогтохтой уулзлаа.
Мөн Хөвсгөл аймгийн БТСГ, “Аваргууд”, Хөвсгөл аймгийн 2020 оны шилдэг танхимаар шалгарсан “Сод Эрдэм” танхим болон, “Эрдмийн далай” сургуулиудын Олимпын танхимд зочилж, олимпизмыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хүмүүст МҮОХ-ны одон медалийг гардуулав.
Хөдөлмөрийн баатар, олимпыг аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй төлөөлөгчид, дээр дурдсан “Олимпын танхим”-уудыг ивээн тэтгэдэг "Аяны Жолоо", "Уудам хангай" компанийн үйл ажиллагаатай танилцаж, дурсгалын зураг авахуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ