Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодож, тэргүүлэгчдийн гуравдугаарт бичигдлээ

Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Оношод өвдөг шороодож, гурван унаатай болсноор тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.   


Энэ өдөр Озэки Асанояма, Дайэйшог ялснаар есөн даваатай болсон бол Озэки Такакейшёо, Комүсүби Эндотой барилдахаар учраа таарсан боловч энэ башёд гурван даваатай яваа Эндо бэртлийн улмаас башёг орхиж, Озэки Такакейшёо 10 даваа, хоёр унаатай болов.


Энэ башёг есөн даваатай тэргүүлж яваа Тобизарюү, Вакатакакаге нар учраа таарч, Тобизарюү өрсөлдөгчөө хаяж, 10 даваатай болсноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ. Энэ өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил, Хокүтофүжид өвдөг шороодож, тэд адил таван даваа, долоон унаатай боллоо.


Мөн дээд зиндаанд дэвшээд удаагүй байгаа Хошорюү С.Бямбасүрэн энэ өдөр Энход хикитаоши мэхээр унаж, долоон унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров, Токишорюүд ёрикири мэхээр ойчиж унаа, даваа адил зургаа боллоо.


Ийнхүү Аки башёг 10 болон есөн даваатай гурав сүмоч тэргүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ