Германы төрийн албан хаагчид ажил хаялт зарлажээ

Германы төрийн албан хаагчид урьдчилан сануулах ажил хаялт зарлалаа. Холбооны  хэд хэдэн мужийн төрийн албаныхан энэ ажил хаялтад нэгдсэн байна. Тэдгээрийн дунд сургууль, цэцэрлэгийн багш нар ч байжээ.


Үйлдвэрчний Верди эвлэлийнхэн төрийн 2,3 сая төрийн албан хаагчийн цалинг 4,8 хувь буюу сарын 150 еврогоор нэмэхийг шаардаж байгаа юм. Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр  эдийн засаг хүндрэлтэй  байгаа ч төрийн албаныхны цалинг нэмэх боломжтой гэж тэд үзэж байна.



Харин орон нутгийн захиргааны удирдлага үйлдвэрчний эвлэлийнхэнтэй яриа хэлэлцээ хийх санал тавьсаар байгаа юм. Талуудын төлөөлөл гэвч хоёр ч шатны хэлэлцээ хийсэн  ч үр  дүн хүрээгүй ч ирэх сарын 22, 23 нд  ээлжит шатны  хэлэлцээ хийхээр товлоод байгаа ч төрийн албаныхан урьдчилан сануулах ажил хаялтаа долоо хоногийн туршид  үргэлжлүүлэхээ амлаж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ