Н.Түвшинбаяр сагсан бөмбөгийн баг тамирчдад баяр хүргэв
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас зохион байгуулсан "Ур чадварын Дэлхийн анхдугаар тэмцээн"-д Монгол Улсын 17 насны хөвгүүд түрүүлсэн. Манай баг тамирчид Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос ирүүлсэн Дэлхийн аварга багийн шагналаа Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас өчигдөр гардан авлаа.
Н.Түвшинбаяр баг тамирчдад баяр хүргэж, сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж байгаад талархал дэвшүүлсэн юм. Ташрамд сануулахад FIBA-гаас дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцалсан. Гэхдээ оронд нь цахимаар ур чадварын Дэлхийн тэмцээнийг зохион байгуулсан юм.
Энэхүү ур чадварын тэмцээнд Монголын баг Ази тивийн бүсд өрсөлдөн эрхээ авч дэлхийн шилдгүүдтэй халз тулж Дэлхийн ур чадварын анхдугаар тэмцээний аварга болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ