Ёшихида Сүга Япон улсын шинэ ерөнхий сайдаар томилогдов

Япон улсын эрх баригч Либераль ардчилсан нам 71 настай Ёшихида Сүгааг намын даргаараа сонгожээ. Тус нам парламентад олонхийн суудал эзэлдэг тул Сүга Ерөнхий сайд болох нь тодорхой болсон аж. Ерөнхий сайдаар томилогдсоноор тэрбээр 2021 оны бүх нийтийн сонгууль хүртэл Засгийн газрыг удирдах юм.
Ерөнхий сайд Шинзо Абэ наймдугаар сарын 28-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр Ёшихида Сүгагаас зургаан насаар дүү юм. Сүга өмнө нь сайд нарын танхимын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр Шинзо Абэгийн хамгийн ойрын хүмүүсийн нэг гэгддэг. Тэрбээр намын гишүүдийн дунд явуулсан санал асуулгаар 534 саналаас 377 санал авчээ. Түүнийг намын сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай хүнээр тооцож байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ