Энэтхэгийн чөлөөт бөхийн зургаан тамирчин коронавирусийн халдвар авчээ
Энэтхэгийн чөлөөт бөхийн зургаан тамирчнаас коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээллээ. Тэдний дотор Токиогийн олимпын наадамд оролцохоор эрх аваад буй хоёр бөх байгаа аж.
Тодруулбал, 2019 оны Нур-Султаны ДАШТ-ий мөнгөн медаль Депак Пуная, хүрэл медальт Винеш Фогатаас эерэг хариу гарсан байна. Түүнчлэн Нур-Султаны ДАШТ-ий хүрэл медальт Рахур Аваре, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Вики Чахар, 65 кг-ын жингийн тамирчин Навеен, 125 кг-ын жингийн тамирчин Кришиан нараас “Ковид19” халдвар илэрчээ.
Халдвар авсан тамирчид өөрсдийгөө тусгаарлаж эмчилгээ хийлгэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ