Б.Жаргалсайхан: Гэр бүлийн зовлонг эхнэр нөхөр хоёр хамтарч үүрэх хэрэгтэй

"Буян" -гийн Жагаа буюу Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайханы гэр бүл, үр хүүхдээ хайрлах, эцэг эхийн үүрэг хариуцлагын талаар хэлсэн үгийг хүргэж байна.

Б.Жаргалсайхан: "Энэ янзаараа Монгол Улс тэр чигээрээ асрах цэцэрлэг улс болох нь. Энэ чигээрээ яваад байвал баахан эцэг эхгүй хүүхдүүдийг тэжээдэг асрахын газар болох нь.

Гэр бүл дотор юу болж байгаа тухай хэн ч ярьдаггүй. Олон хүүхэдтэй айлууд ээж нь хөөрхий ажил хийгээд, гэр бүл тэжээх гээд явж байна. Аав нь гэр бүлээ хайхрахгүй, мөнгө олохгүй, архи уугаад явчихна. Эзэнгүй хүүхдүүд нь гудамжинд. Тэрнээс болоод хүүхдүүдийн амь нас нь эрсдэж байна.

Гэр бүлийн дотоод амьдрал, соёл иргэншил, ёс зүй энэ улс орныг байгуулахад маш чухал. Эндээс л улс орны тусгаар тогтнол хөгжил эхэлнэ. Гэр бүлийн үүрэг хариуцлага энэ бүх юмтай хамааралтай болж байна.

Гэр бүлийн асуудалд эхнэр нөхөр хоёр зовлонг  хамтарч үүрэх хэрэгтэй. Салалт асар өндөр хэмжээнд. Эхнэр хүүхдээ хайрладаггүй хүмүүс байна. Нэг хоёр хүүхэд гаргачхаар нохойн гөлөг гаргасан юм шиг бодоог. Огт хайхардаггүй. Ерөөсөө санаа зовдоггүй. Тэр хүүхэд том болоод яах бол, яаж хойд эхэд, хойд эцэгт загнуулах бол миний муу хүүхэд гэж хүүхдээ хайрладаггүй.

Таны хүсэл мөрөөдөл таны хүүхдэд үлддэг. Тэр бүх хүсэл мөрөөдлийг чинь хүүхдүүд чинь авч явдаг.

Хүн хайрладаг нинжин сэтгэлгүй болж хувирч байна. Хайрлах ч гэж дээ өөрсдийгөө ч хайрлахгүй байна. Өөрсдийгөө хайрлахгүй байгаа хүн хүүхдээ хайрлах уу? Эх орноо хайрлах уу? Ард түмнээ хайрлах уу?

3 сая хүн доод тал нь ядаж 80-90 насыг насалдаг байх хэрэгтэй байна. Бид цөөхүүлээ юм чинь. Олон хүүхэд гаргах хэрэгтэй байна. Хүүхдүүд нь эрүүл чийрэг, соёлтой ухамсартай, эх оронч болж төлөвших хэрэгтэй байна.

Аз жаргалтай амьдрахаа хэн нэгэн хүнээс нэхэж авдаггүй. Тэрийг өөрсдөө бий болгодог юм.

Хүмүүс үхлээ гэж бодоод байдаг. Үгүй шүү дээ. Хүн бол мөнхийн амьтан. Таны хүсэл мөрөөдөл таны хүүхдэд үлддэг. Тэр бүх хүсэл мөрөөдлийг чинь хүүхдүүд чинь авч явдаг. Та хүүхэд рүүгээ орж байдаг. Тэгээд та байхгүй болдог. Таны оюун ухаан хүүхдэд чинь үлддэг.

Таны залгамж халаа чанар таны удам угсааг авч явах тэр хаан хүүгээ, тэр хатан болох охиноо хайрлах хэрэгтэй. Хайрлаж хүмүүжүүлж өсгөх хэрэгтэй. Аз жаргалтай амьдрахаа хэн нэгэн хүнээс нэхэж авдаггүй. Тэрийг өөрсдөө бий болгодог юм. Сайн амьдарна гэдэг та бидний хүсэл мөрөөдөл юм. Гэр орон бол улс орны тулгуур чулуу. Энэ тулгуур чулуун дээр улс орон дөрөөлж явдаг. Гэр бүлийн амьдрал уствал улс бас байхгүй болно" гэлээ.

GOGO.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ