Гурван бөхөөс допинг илэрсний нэг нь үзүүр, түрүүний бөх
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны шөвгийн 16-д тунан үлдсэн бөхчүүдээс сэргээш /допинг/-ийн шинжилгээ авдаг. Уг шинжилгээг Олон улсад итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын лабораторит шинжилдэг.
Тэгвэл энэ жилийн баяр наадмын шөвгийн 16 бөхөөс авсан шинжилгээний хариу ирсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээлсэнээр өндөр цолтой гурван бөхөөс допинг илэрсэн. Үүний нэг нь үзүүр, түрүү хоёрын нэг гэв.
Допингийн эсрэг үндэсний төв шөвгийн 16-д тунан үлдсэн бөхчүүдийг нэг нэгээр нь дуудаж, шинжилгээний хариуг нь өгч байгаа бөгөөд өнгөрсөн жилийнх шиг цахим хуудсаар дамжуулан шинжилгээний дүнгээ мэдээлэхгүй байхыг зөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, шинжилгээний хариу ирсэн, мөн хариу яаж гарсан талаарх мэдээллийг нэгдсэн журмаар танилцуулахаар хүлээж байгаа аж.
Дашрамд сануулахад, энэ жилийн наадамд П.Бүрэнтөгс түрүүлсэн бол Н.Батсуурь үзүүрлэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ