Фэйсбүүк: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс зар суртачилгаа нийтлэхгүй

 Фэйсбүүк компани АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас долоо хоногийн өмнөөс улс төрийн зар сурталчилгаа нийтлэхгүй байх шийдвэр гаргалаа. Тус компанийн тэргүүн  Марк  Цукерберг энэ тухай цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр Америкийн нийгэмд эмх замбараагүй байдалд хүргэж мэдэх хагарал, санал зөрөлдөөн үүсээд байгаа учир ийм шийдвэрт хүрснээ тайлбарлажээ.


Фэйсбүүк зөвхөн АНУ-д гэлтгүй бусад орнуудад ч энэ шийдвэрээ хэрэгжүүлэх аж. Олон нийтийн сүлжээгээр элдэв  цуу яриа, худал мэдээлэл тарахаас сэргийлэхийн тулд тус компани хэд хэдэн хязгаарлалтын арга хэмжээг авах бөгөөд улс төрийн зар сурталчилгаа байршуулах захиалга авахгүй аж.


Санал авах хэсэг, хороод дээр "COVID-19"-ийн халдвар тархах боломжтой гэсэн мэдээллүүдийг устгах, сонгуулийн албан ёсны дүн гарахаас өмнө ялалт байгуулсан гэж зарласан нэр дэвшигчдийн мэдээлэл нийтлэлийг ялгах, хуурамч хаяг, хуудаснуудыг устгах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэвч энэ арга хэмжээнүүдийг үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэж буйгаа зарим мэргэжилтнүүд илэрхийлсэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ