МҮОХ-ны тамирчдын комиссод эмэгтэй тамирчдын тоог нэмэгдүүлэхээр болов

Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд өнөөдөр хуралдаж дараах ажлуудыг эрчимжүүлэхээр тохирлоо.


Үүнд:


  1. Олон улсын олимпын хороо "Agenda-2020" зөвлөмжийн дагуу МҮОХ-ны тамирчдын комиссод эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэй тамирчдын тоог нэмэгдүүлэх
  2. МҮОХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг санаачлан, шинэ төлөөлөгчдийг урьж оруулах;
  3. "Бээжин-2022" өвлийн XXIV өвлийн олимпын наадамд Монголын баг тамирчдыг амжилттай оролцуулах, цаашлаад анхны олимпын аваргууд төрөн гарсан газраас өвлийн олимпын анхны медаль хүртэх зорилт тавин өвлийн спортын төрлүүдийг дэмжиж ажиллахаар бодлого боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ