Олимпын наадмын галыг Токиогийн музейд түр байршуулжээ

Токиогийн олимпын наадмын галыг Японы нийслэл дэхь Олимпын музейд түр байршуулжээ. Японы Олимпын хорооны дарга Ясухиро Ямашита албан ёсны арга хэмжээний үеэр тус галыг аль болох олон хүн үзнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 


Тусгай хоргонд байрлуулсан олимпын галыг өнөөдрөөс ирэх аравдугаар сарын 1 хүртэл олон нийтэд үзүүлэх аж. Гэхдээ иргэдийг тасалбараа урьдчилан захиалах ёстойг анхааруулсан ч коронавирусийн цар тахалтай холбогдуулан авч буй хорио цээрийн арга хэмжээний дагуу цагт 120-оос доош тооны хүнд үйлчлэх аж. 


Олимпын наадам энэ оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ