Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн I улирлын ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болж санхүүгийн системд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- Монголбанкнаас банкны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал;
- Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид буюу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг хянаж, зохицуулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар;
- Төлбөр тооцооны шинэ горимд шилжих бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний тайлан;
- Шинэ төрлийн корона вирусын улмаас санхүүгийн салбарт үүсэх сөрөг нөлөөллийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тус тус хэлэлцэв.
СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ