Зэсийн ханш 1000 гаруй ам.доллараар буураад байна
Дэлхий дахинд үүссэн шинэ нөхцөл байдлын улмаас түүхий эдийн ханш зах зээлд буурсаар байна. Тухайлбал, оны эхэнд 6,300 ам долларт хүрч байсан зэсийн үнэ ханш 1,000 гаруй ам доллараар буурчээ.
Өнөөдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 5,100-5,200 ам долларын орчимд хэлбэлзэж байна. Манай улсын хувьд зэсийн бүтээгдэхүүний үнийг тонн тутамд 5,991 ам.доллараар тооцоолж тусгасан байгаа. Хэрвээ зэсийн үнэ ийнхүү дэлхийн зах зээлд буурсаар байх юм бол төсвийн орлого тодорхой хэмжээгээр дутах магадлалтай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ