2008 оны хямралыг урьдчилан хэлсэн эдийн засагчийн өнөөгийн таамаглал

 
2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг урьдчилан хэлсэн эдийн засагч Жесси Коломбо эдийн засгийн шинэ сүйрэл айсуйг анхааруулсан байна.  Түүний хэлснээр, шинэ хямрал өмнөхийнхөөсөө илүү ноцтой байж мэднэ гэж “Индепендент” сонинд бичжээ.
АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөөсөрч байсныг урьдчилан харж чадсанаараа Коломбо нэрд гарсан билээ. Энэ хөөсрөл 12 жилийн өмнөх  санхүүгийн хямралд хүргэсэн юм.
Одоо дэлхийн зах зээлд бас хэд хэдэн хөөсрөл  бий болоод байгаа бөгөөд удахгүй хагарч мэднэ гэж тэр хэлсэн байна. Гэвч Азийн хилийг давсан хятадын аюултай коронавирусын тархалт, түүнчилэн үүнээс өмнө эхлэсэн дэлхийн эдийн засгийн сунжирсан хямрал өнөөгийн байдлыг улам дордуулж байгаа ажээ.
Үүнээс гадна, ОПЕК+ хэлцэл гуравдугаар сарын 6-нд дампуурч,  үүнийг дагаад нефтийн үнэ  унасан нь бас нэг сөрөг хүчин зүйл болжээ.  Үүнээс болоод, жишээ нь гуравдугаар сарын 9-ний арилжаан дээр нефтийн үнэ 30 хувиар унаж, нэг баррель нь бараг 30 ам. доллар болсон юм.   Дараа дараачийн өдрүүдэд нефтийн үнэ 37 ам. долларын түвшинд хүртэл огцом  өсч, заримдаа  бүр 39 ам. доллар болж байв. Гэвч үнэ дээр дурдсан  хэлцэл нурахаас өмнө ажиглагдаж байсан тэр түвшингээс хамаагүй доогуур хэвээр байгаа юм.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ