Нөөцөлсөн үхрийн ястай мах кг нь 7700, хониных 6700 төгрөгийн үнэтэй байна

Гуравдугаар сарын 11-н буюу өнөөдрөөс эхлэн нөөцийн махыг 140 хорооны 279 хүнсний дэлгүүрт үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай мах 6200 төг/кг-ийн үнээр худалдан борлуулж байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн.

Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын 6 дүүргийн, 140 хорооны  279 хүнсний дэлгүүрт 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргаж эхэллээ гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ