Амны хаалтын үнийг хадааж байгааг “эдийн засгийн тонуул” хэмээн тодорхойлжээ

Оросын монополийн эсрэг алба  тус улсын 68 субъектэд амны хаалтын жижиглэнгийн үнийг олон дахин өсгөж байгааг  эрэлт ихэссэн нөхцөлд хийж буй “эдийн засгийн тонуул” гэж тодорхойлсон байна.

Ингэж борлуулж буй байдал болон бусад зөрчлийн талаар мониторинг явуулсаар байгааг тус албанаас онцлон тэмдэглэжээ. 

“Оросын монополийн эсрэг алба  ОХУ-ын бүх субъектэд  эмнэлгийн амны хаалтын зах зээлд хяналтын арга хэмжээ явуулж байна” гэж мэдээнд дурджээ. 

Амны хаалтын үнийг  “хадааж  буй” эмийн сангуудыг  хаах хэрэгтэй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин түрүүнд нь мэдэгдсэн юм. 

Өнгөрсөн хоногт уушигны үрэвслийн шинэ вирусээр Хятадад 108 хүн нас барж, 3996 хүн эдгэрснийг  Хятадын эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хороо мэдээлжээ. Нийтдээ 42 636 хүн халдвар авч, тэднээс 1016 хүн нас бараад байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ