Ариг банкинд засаглалын зохистой байдал алдагдсан
Ариг банкинд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Үүнтэй холбогдуулан Төвбанкнаас мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд "Ариг банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тус банк Төв банкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тус банкны ТУЗ хуралдаж чадахгүй буюу эрх зүйн чадамжаа алдсан. Иймд тус банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд харилцагч хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс нөхцөлд удирдлагын арга хэмжээг авч ажиллаж байна. Тус банк бүрэн эрхт төлөөлөгчийг хүлээн авсан байна. Монголбанк тус банкны үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг тухай бүртнь авч хэрэгжүүлж, ажиллаж байна" гэжээ. Төв банкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан:
-Бид Ариг банкинд нөхцөлт удирдлагын арга хэмжээг авахаар болсон. Учир нь тус банкны эздийн хооронд маргаан гарч, ТУЗ-ийн гишүүдээ бүрэн томилж чадахгүйд хүрсэн. Тухайн банкинд зохистой засаглал алдагдсан учир Монголбанк тус банкинд нөхцөлт удирдлагын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайн банкны санхүүгийн үзүүлэлт хэвийн. Нөхцөлт удирдлагын арга хэмжээг гурван сар хэрэгжүүлнэ хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Бүрэн эрхэт төлөөлөгч ямар үүрэг хүлээсэн бэ?
-Бүрэн эрхэт төлөөлөгч Монголбанкнаас томилогдсон. Удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ