Монголбанк энэ сард 175 сая америк долларыг банкуудад худалджээ

Энэ он гарсаар Монголбанк нийт 175 сая америк долларыг банкуудад худалдаад байна. Оны эхэнд буюу нэгдүгээр сарын 2-нд нэг америк долларыг 2734 төгрөгөөр худалдсан бол энэ сарын 16-нд 2742 төгрөг хүрчээ. Энэ өдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100 хувьй биелүүлж, 38.9 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн байна.    

Харин энэ сарын

  • 14-нд 78.3 сая,
  • 9-нд 24.5 сая,
  • 7-нд 48.2 сая,
  • 2-нд 24 сая ам.долларыг тус тус валютын захад нийлүүлжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ