Дэлхийн улс орнуудын ур чадварын тайланд Монгол Улс 63 дугаарт жагсжээ
Олон улсын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс бэлтгэдэг “Дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайлан 2019”-д Монгол Улс 63 дугаарт эрэмбэлэгдсэнийг Эдийн засгийн бодлого, өр сөлдөх чадварын судалгааны төв мэдээллээ.
Ажиллах хүч буюу хүний нөөцийнхөө чадварыг бодитоор үнэлдэг, эсэх, ур чадварыг татах, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангаж чаддаг, эсэх, хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмждэг болон ажилгүйдлийн түвшнийг нь үнэлэх зорилгоор бэлтгэдэг уг тайланд энэ удаа 63 орныг хамруулжээ. Мөн ажлын байр, ажиллах орчинд, ажилчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ, чадварлаг ажилчдыг тогтоон барьж буй шийдэл, ажилтнуудынх нь мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан үздэг байна. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, нэг багшид ногдох сурагчийн тоо, их, дээд сургуулиудынх нь өрсөлдөх чадвар, нийт ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь зэрэг үзүүлэлтийг ч тооцдог гэнэ.
Уг эрэмбийг энэ удаа Швейцарь тэргүүлж, дараагийн найман байрт Баруун Европын улсууд жагссан бол Ази тивээс Сингапур 10 дугаар байрт багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ