Дэлхийн эдийн засаг хямралын өмнө

Дэлхийд  ажил хэргийн байдлын үзүүлэлт  2019 оны дөрөвдүгээр улиралд  оны дүнгээр 86,1 хувиар  буюу хасах 10,1-ээс хасах 18,8 пункт хүртэл  буурахаар  байна. Германы эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс ингэж дурдсаныг телевизийн “Дойче вилле” суваг  иш татан  мэдээлжээ. 

Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын дараа сэргэж эхлэсэн  2009 оноос хойшхи хамгийн доод үзүүлэлт юм. “Дэлхийн худалдаанд эдийн засгийн өсөлт нэлээд суларч,  хувийн хэрэглээ багасч, хөрөнгө оруулалт буурна хэмээн шинжээчид таамаглаж байна” гэж баримт бичигт өгүүлжээ. 

Ингэхдээ баримт бичиг зохиогчид дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал болон хэтийн төлөвийн аль алиныг гутрангуй байдлаар дүгнэж байна. Хамгийн их болгоомжлол нь  худалдааны дайн үргэлжилж,  Brexit-ийн эргэн тойрны байдал тодорхой бус байгаатай холбоотой юм. Дэлхийн бараг бүх бүс нутагт хөрөнгө оруулалтын уур асмьсгал муудаж байгааг бас тэмдэглэж байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ