ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгалуулсан найман ААН-ийг зарлалаа

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан санхүүжилтээ өндөр хүүтэй хадгаламжид хадгалуулсан найман аж ахуйн нэгж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Эдгээр ААН-үүдийг дурдвал,

    Урансэлэнгэ ХХК - 2009 онд тоосго үйлдвэрлэлийн зориулалтаар байгуулсан тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Энхбаатар ажилладаг. Монголын талаас Халиун уул БНХАУ Шин Шэн Да гэсэн компаниуд хувь эзэмшдэг.
    Цагийн эрч ХХК - Эзэмшигч нь Б.Туяа. 2010 онд байгуулагдсан гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэлээр үйл ажиллагаа явуулдаг
    Грийнтауэр констракшн ХХК - Монгол Улсын иргэн Д.Тунгалагийн эзэмшдэг тус компани 2011 онд барилгын засал чимэглэлийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд 2016 оноос Д.Тунгалаг эзэмшиж байгаа юм байна.
    Намжсод ХХК – Ч.Эрдэнэбаяр 2008 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулсан.
    Цамбагарав трейд ХХК – П.Санжмятав, М.Баасандаш нарын нэр дээр бүртгэлтэй тус компанийг 2018 онд газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр байгуулсан.
    Эс Эй Эм И ХХК – Ш.Ариунзаяа гэх хүний нэр дээр бүртгэлтэй бөгөөд 2009 онд барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
    Жигүүрт хөсөг ХХК - 2007 онд байгуулагдсан уг компанийг Х.Болдбаатар эзэмшдэг.
    ТБМТ ХХК – Г.Оюунтуяа гэх хүний эзэмшилд байдаг бөгөөд 2007 онд байгуулагдсан оёдол, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ