Газрын тосны нийт нөөцийн гуравны нэг нь АНУ-ын хоригт оржээ
Дэлхийн газрын тосны нийт нөөцийн гуравны нэг, нийт олборлолтын тавны нэг АНУ-ын хориг арга хэмжээнд ороод байгаа бөгөөд эдгээр нь Иран, Венесуэл, ОХУ-д ногдож байна.
Дэлхийн газрын тосны нийт нөөц 1.66 их ная баррель байдгаас Венесуэлд 298.4 тэрбум, Иранд 157.8 тэрбум, ОХУ-д 80 тэрбум баррель нь ногддог аж. Эдгээр улс дэлхийн нийт нөөцийн 33 хувийг эзэмшдэг. Хэрэв 2018 онд ОПЕК-ээс гарсан, Ираныг дэмждэг Катар улс АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад орвол энэ хувь хэмжээ 34 хувьд хүрэх гэнэ.
Хориг арга хэмжээнд хамгийн ихээр Венесуэл өртжээ. Тус улсын хоногт олборлож буй газрын тосны хэмжээ 0.75 сая баррель болтлоо буурсан бол, Ираных 2.1 сая баррель хүртэл буурчээ. Харин ОХУ-ын хоногт олборлож буй газрын тосны нийт хэмжээ 10.7 сая баррель болж нэмэгдсэн байна. Энэ үеэр АНУ газрын тосны борлуулалтын зах зээлээ өргөтгөж, одоогийн байдлаар тус улс хоногт олборлож буй газрын тосны нийт хэмжээ ОХУ-тай харьцуулахад 9.8 хувиар их байна.
Ирээдүйд дэлхийн газрын тосны эрэлт буурна гэж шинжээчид таамаглаж байна. 2030-2040 онуудад газрын тосны эрэлт хамгийн өндөр байх бөгөөд цаашид тогтмол буурах болно гэж тэд үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ