Хамгийн баян хүн хоногт 7 тэрбум ам. доллараа алджээ
“Amazon” компанийн Ерөнхий захирал, манай гарагийн хамгийн баян хүн Жефф Безос ганцхан хоногт 7 тэрбум орчим ам. доллар алджээ. Тус компанийн хувьцааны ханш унасан нь үүний шалтгаан болсон байна. Өнгөрсөн пүрэв гарагт нийтлэгдсэн З дугаар улирлын орлогын тайлан хөрөнгө оруулагчдыг түлхэжээ. Ингэснээр “Amazon” компанийн хувьцааны ханш 6,6%-иар буюу нэг хувьцааны ханш 118 ам. дорллараар унасан байна.
Жефф Безос компанийн 57,6 сая хувьцааг эзэмшдэг бөгөөд ойролцоо тооцоогоор, бизнесийн алдагдал 6,9 тэрбум ам. доллар болж байгааг телевизийн CNBC сувгаар мэдээлжээ.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар, хэрвээ интернэт-дэлгүүрийн хувьцааны ханш цаашид унавал, Безос манай гарагийн хамгийн баян хүний байр сууриа Билл Гейтст алдах болно. Хэвлэлд бичсэнээр, аравдугаар сарын 25-ны байдлаар Безосын хөрөнгө 111 тэрбум ам. доллар, харин Гейтсийн хөрөнгө 107 ам. доллараар үнэлэгдэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ