“Рио Тинто” төмрийн хүдрийн худалдаагаа юаниар хийж эхэллээ

    Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” групп нь анх удаа юанийн төлбөрөөр худалдаа хийх гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслол Хятадын Шандун мужийн Рижао боомтод болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож тус улсын “Shanxi Gaoyi Steel” компани 10 мянган тонн 59.6%-ийн агууламжтай төмрийн баяжмал “Рио Тинто” группээс худалдан авжээ.

Ийм худалдааны хэлэлцээрийг ихэвчлэн далайн боомтууд шууд трейдер компаниудтай байгуулдаг. Гэсэн хэдий ч “Рио Тинто” групп нь Хятадын харилцагч нартай худалдааны сувгаа өргөжүүлж, компаниудаар дамжуулан тус улсын төвийн бүс нутгийн гангийн үйлдвэрүүдэд шууд түүхий эд нийлүүлэхээр зорьж байна.

Бразилийн “Вале” компани төмрийн хүдрийн худалдаандаа 2016 оноос юанийн төлбөрийг нэвтрүүлсэн байдаг. “Рио Тинто” группийн хувьд, Австралийн төмрийн хүдрийн үйлдвэрлэгчдээс анх удаа юанар худалдаа хийж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ