АМГТГ: Хайгуулийн лиценз олгох сонгон шалгаруулалтад 152 коипани оролцож, 63 нь шалгарсан
Сонгон шалгаруулалтад нийт 152 компани оролцож, 63 нь шалгарсан бөгөөд тэдэнд 58 хайгуулын лиценз олгожээ. Үлдсэн таван хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох шатандаа байгаа гэж Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ. Эдгээрээс улсын төсөвт 18.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлээд байгаа юм байна. 2018 оны наймдугаар сарын 22-ноос эхлэн сонгон шалгаруулалт олгож байгаа юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 90 шахам хайгуулын лиценз олгож, улсын төсөвт нийт 32.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Энэ онд олгосон хайгуулын хамгийн том талбайнууд нь Говь-Алтай аймгийн нутагт орших Шар хөтөл, Баян-Өлгий аймгийн Бугат, Улаан дух, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутагт орших Цагаан зэрэг хайгуулын талбай байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ