Алтны үнэ ихээхэн унана хэмээцгээж байна

Оросын “Polymetal”  компанийн гүйцэтгэх захирал Виталий Несис ойрын үед дэлхийд алтны үнэ  эрс унаж  мэднэ гэж мэдэгджээ.
“Алтны үнэ өсч буйд  одоо бүгд л хөл хөөрцөг болцгоож  байна. Харин би илүү гутрангуй бодолтой байгаа” гэж тэр онцлон тэмдэглэжээ.  АНУ, Хятадын хооронд худалдааны гэрээ байгуулсны дараа энэ үнэт металлын үнэ өсөхгүй, харин нэлээд  буурах магадлалтай гэж Несис тайлбарлажээ.
Түүний таамаглаж байгаагаар, худалдааны хэлцлийн тухай зарласны дараа нэг долоо хоногийн турш алт өртөгийнхөө 10 орчим хувийг алдах ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг огцоруулж магадгүй байгаа хийгээд ирэх жил ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа нь  алтны үнэд сөргөөр нөлөөлнө гэдгийг Несис бас тэмдэглэсэн байна.
Алтны үнэ дээд амжилт тогтоож, ирэх хоёр жилд нэг унц нь хоёр мянган ам.доллараас давж болох юм гэж  америкийн “Citigroup” банкны шинжээчид есдүгээр сар таамаглаж байсан юм.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ