Энэ оны эхний есөн сарын байдлаар экспорт импортоос давжээ
Гаалийн ерөнхий газраас 2019 оны эхний есөн сарын бараа эргэлт, гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа. Мэдээллээс харахад экспорт импортоос давамгайлж, импортын зөрүү 1347.2 ам доллараар эерэг гарсан байна.
Монгол улс энэ оны эхний есөн сард дэлхийн 146 оронтой худалдаа хийснээс 72 улсад бараагаа экспортолж, 145 улсаас бараа импортолжээ. Мөн бараа эргэлт энэ үед 10544.9 сая ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.5 хувиар буюу 911 сая ам доллараар өссөн үзүүлэлт юм.
2019 оны эхний есөн сарын байдлаар экспорт импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Тодруулбал экспорт 5946.1 сая ам доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 663.3 сая ам доллараар буюу 12.6 хувиар, импорт 4598.8 сая ам доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 247.7 сая ам доллараар буюу 5.7 хувиар өссөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ