Улсын нийт өр жилийн өмнөхөөс хоёр тэрбум ам.доллароор нэмэгджээ
Улсын нийт гадаад өр оны эхний хагас жилд 29.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллар буюу 7.3 хувиар нэмэгджээ. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 9.7 тэрбум ам.доллар, бусад салбарынх 8.5 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 7.2 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.2 тэрбум ам.доллар, Төв банкных 2 тэрбум ам.доллар байна.
Засгийн газрын нийт өр оны эхний хагас жилд 22.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөг буюу 7.6 хувиар өсжээ. Засгийн газрын нийт өрийн 19.3 их наяд төгрөг буюу 85 хувь гадаад өр, 1.5 их наяд төгрөг буюу 6.5 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.9 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 806 тэрбум төгрөг буюу 3.6 хувь нь концесс байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ