Саудын Арабын нефтийн объектуудыг АНУ-ын зенит-пуужингийн “Patriot” цогцолборууд хамгаалж чадаагүй ажээ
Саудын Арабын агаараас хамгаалах хүчний зэвсэглэлд буй АНУ-ын зенит-пуужингийн “Patriot” цогцолборууд тус улсын томоохон нефтийн объектууд руу хийсэн довтолгооныг няцааж чадаагүй ажээ.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеог Саудын Арабын хаан ширээг залгамжлагч хунтайж Салман Аль Саудтай уулзахаар Жиддад хүрэлцэн ирэхэд сэтгүүлчид энэ талаар лавласан байна.
Майкл Помпео хэлэхдээ, “Агаараас хамгаалах цогцолборууд дэлхий даяар байнга найдвартай ажилладаггүй билээ. Хамгийн шилдэг цогцолборууд ч заримдаа байг илрүүлж чаддаггүй. Саудын Арабт болсон шиг довтолгоонууд цаашид амжилтад хүрэхгүй байх тал дээр бид ажиллах болно” гэжээ.
Энэ сарын 14-ний шөнө “Saudi Aramco” компанийн нефть боловсруулах хоёр үлдвэрийг нисгэгчгүй аппаратуудаар довтлон түймэрт автуулсан билээ. Халдлагыг Йемений хуситуудын бүлэглэл үйлдсэнээ зарласан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ