Нефтийн үнэ гурван хоногийн дотор 15 хувиар өслөө


    Дэлхийн хамгийн том нефть экспортлогч Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компанийн хоёр нефть боловсруулах үйлдвэрийг өнгөрсөн бямба гаригт нисгэгчгүй аппаратуудаар довтолсны улмаас тус улсын газрын тосны үйлдвэрлэл өдөрт 5.7 сая баррель буюу бараг хоёр дахин буурахад хүрсэн билээ. Энэ нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн таван хувьтай тэнцэж байгаа аж.

Үүнээс үүдэн тус түүхий эдийн дэлхийн зах зээл дэх үнэ гурван хоногийн дотор 15 хувиар өсөөд байна. Тодруулбал, “Brent” загварын нефтийн үнэ 15.3 хувиар өсч баррель 69.65 ам.доллар, “WTI” загварынх 14.8 хувиар нэмэгдэн баррель нь 63.1 ам.долларт хүрчээ.

“Bloomberg” агентлагийн мэдээлж буйгаар, энэхүү алдагдал Персийн булангийн Кувейт, Иракийн 1990 оны дайн, Ираны 1979 оны лалын хувьсгалын үеийнхээс ч давсан аж.

Н.Түвшин


СЭТГЭГДЭЛ БИЧИХ