Ашигт малтмалын жишиг үнийг шинэчлэн тогтоожээ

Сангийн яам сар бүр ашигт малтмалын олон улсын жишиг үнийг тогтоодог юм. Саяхан энэ сарын үнийн мэдээллийг гаргасан бөгөөд өнгөрсөн сарын олон улсын зах зээлийн дунджаар тооцоолон жишиг үнийг тогтоожээ. Сангийн яамнаас гаргасан жишиг үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцдог юм. Манай улсын экспортын гол түүхий эд болох ашигт малтмалын жишиг үнийг дараах байдлаар тогтоосон байна.

1.Алт грамм нь 128129 төгрөг
2.Мөнгө грамм нь 1377.69 төгрөг
3.Баяжуулаагүй коксжих нүүрс 67-123 ам.доллар
4.Баяжуулсан коксжих нүүрс 52-131 ам.доллар
5.Жонш баяжуулалтаасаа шалтгаалан тонн нь 264-425 ам.доллар
6.Төмрийн хүдэр 64-80 ам.доллар
7.Цайр тонн нь 2274.6 ам.доллар
8.Зэс тонн нь 570.55 ам.доллар
9.Молибден тонн нь23800 ам.доллар
10.Хөнгөн цагаан тонн нь 1740.62 ам.доллар
11.Хар тугалга тонн нь 2042.7 ам.доллар

12.Цагаан тугалга тонн нь 16567 ам.доллар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ