УИХ-ын ээлжит бус чуулган техникийн саатлаас болж дахин хойшлогдоо
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр 81.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулөх төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулж дууслаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд нэрсээ өгөх гэсэн боловч техникийн саатал гарч гишүүдийн бухимдлыг хүргэв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэр орохгүй байна. Хариуцлагатай асуудал ярьж байхад техник нь ч бэлэн биш, ер нь юу нь ч бэлэн биш байна” гэж ундууцав. УИХ-ын дарга “Техникийн алба дандаа ингэж асуудал гаргах юм. байгалийн баялаг ярих гэхээр зориуд санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгаа юм уу” гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрх баригч нам ирцээ бүрдүүлж хурлаа цагтаа эхлүүлж байгаарай, зунжин хүлээлээ та нарыг” гэж бухимдав. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Ард түмний нэр барьж худлаа байгалийн баялаг гэж ярьдгаа боль. Дандаа ард түмний нэр барьж хулгай хийдгээ боль та нар. Тэнгэр бурхан хүртэл цаанаас зохицуулаад хэлэлцүүлэхгүй гээд байгаа юм биш үү. Техникийн асуудлаа зохицуулаач ээ” гэлээ.
Ийн техникийн саатал гарсан тул техникээ зассаны дараа чуулганыг хуралдуулахаар болов. Өнгөрөгч хоёр өдөр ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан хойшлогдсон юм. Тэгвэл өнөөдөр гурав дахь өдрөө техникийн саатлаас болж дахин хойшлогдлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ