“Говийн чоно-2019” ирэх есдүгээр сард болн
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах гэж байна.
“Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль ирэх 09 дүгээр сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдах ба бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр дадлага сургуулийг зохион байгуулах хамтарсан ажлын хэсэг ээлжит уулзалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Бангладеш, Индонези, Казахстан, Киргистан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам, Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израиль, Япон, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк, Их Британи болон НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл, гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ