Дүүжин замын ТЭЗҮ-г боловсруулж дуусчээ

Нийтийн тээврийг олон хувилбартай болгох ажлын хүрээнд "Cable car" буюу дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Дүүжин замын ТЭЗҮ-г боловсруулж дууссан талаар нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Өнөөдрөөс эхлэн авто замын бүсчлэлийг хэрэгжүүлж эхлэхээр байсан ч иргэдийн дийлэнх нь дэмжээгүй тул хойшлуулсан. Харин энэ мэтээр нийтийн тээврийн хэрэгсэлдээ онцгой анхаарсны дараа бүсчлэлд хуваах асуудлаа үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1200 автобус үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2020 он гэхэд 80-90 хувь нь жагсаалтаас гарах аж.

Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын нэн тэргүүнд хийх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ