Б.Алтанцэцэг: Хувьцааны тухай ойлголт хотын иргэдээс илүү хөдөө орон нутгийн иргэдэд дутмаг байна
Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааг 2016 оноос эхлэн улирал бүр явуулдаг болсон. Энэ оны III улирлын судалгааг Монгол Улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар хийж 1,000 орчим иргэдийг хамруулжээ. Судалгааны үр дүнд иргэдийн зээл авсан үзүүлэлт өмнөх улирлаас 5.7 хувиар өссөн байна. Энэ талаар “Эн Ар Си Си” компанийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгтэй хэлэхдээ "Судалгаанд хамрагдсан иргэдийн 45.9 хувь нь өнгөрсөн зургаан сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан. Зээл авсан байдал нь өмнөх улирлаас 5.7 хувиар өндөр байна" гэв.
Нийт иргэдийн 28.3 хувь нь арилжааны банкнаас 8.7 хувь нь ломбард, долоон хувь нь хувь хүнээс зээл авчээ.
Иргэдэд зээл олгосон байгууллагаар нь харвал арилжааны банк 61 хувь, ББСБ 19 хувь, хувь хүн 15.3 хувь эзэлж байна. Эндээс үзвэл, иргэдийн 34.3 хувь нь албан бус сектороос зээл авсан аж.
Хувь хүнээс авч буй секторуудыг албан бус гэж нэрлэнэ. Энэ сектороос авч буй зээлийн хэмжээ 30-40 хувийн хооронд хэлбэлздэг. Иргэд өөр, өөр эх үүсвэрүүдээс давхар зээл авч буйг бид бүртгэх явцад нийт үзүүлэлтэд албан бус зээлийн хэмжээ өндөр байгааг ч мөн тэрбээр хэллээ.
Өөр нэг ажиглагдаж байгаа зүйл хот, хөдөөгөөр ялгаатай байх явдал. Орон нутгийн иргэдийн хувьд албан эх үүсвэрээс зээл авч байгаа бол хотод албан бус сектор болох ломбард, хувь хүнээс зээл авах байдал давамгай байна. Нөгөө талаас үйлчилгээний нөхцөл боломжоос хамаарч ийм зөрүү гарах боломжтой гэнэ. Судалгаанд зээл авсан эсэхийг асуусан асуулт байгаа. Цаашлаад ямар шалтгаантай, зээлийн хэмжээ гэх мэт хувийн мэдээлэл рүү орсон асуулт тавьдаггүй. Харин эх үүсвэрүүдийг нь асуудаг. Иргэдийн Банк санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг 2016 оны III улирлаас эхлэн тандан судлаад байгаа аж..
2019 оны II улирлын байдлаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл ерөнхий үзүүлэлтээр буурсан.
Тухайлбал: 2019 оны арилжааны банканд итгэх итгэл өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар буураад байна. Харин СЗХ болон ББСБ-д итгэх итгэл өмнөх оныхтой харьцуулахад тогтвортой, хөрөнгийн биржид итгэх итгэл гурван хувиар нэмэгдсэн байна.
Итгэлийн үзүүлэлт өнгөрсөн онд 60 орчим хувьтай байсан бол энэ онд иргэдийн 50 гаруй хувь болж өөрчлөгджээ. Өмнөх жилийн үзүүлэлт иргэдийн 78-80 орчим хувь нь банканд итгэдэг гэсэн үзүүлэлттэй байсан . Харин энэ оны II улиралд 71 хувь болж буурчээ.
Оролцооны хувьд даатгалын салбар өссөн үзүүлэлттэй. Сайн дурын даатгал 10 орчим хувиар дээшилсэн. Уг судалгаа нэг талаар оролцооны түвшинг нөгөө талаар иргэдийн итгэх итгэлийн үзүүлэлтийг судалдаг юм.
Б.Алтанцэцэг "Яг ямар шалтгаанаас үүдэн өөрчлөгдөж байгааг бид асуудаггүй. Иргэдийг хэрэглэгч гэдэг талаас нь судалгаагаа явуулдаг. Бид үйлчлүүлэгчдийн хандлага, өөрчлөлтийн талаар судалдаг учраас цааш нь гүнзгийрүүлж учир шалтгааныг нь асуудаггүй. Харин бидний бэлтгэсэн судалгаа нь бодлого хэрэгжүүлж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын хувьд чухал байдаг. Судалгаанд гарсан үр дүнгийн шинж чанарыг бид цааш нь задалдаг. Жишээлбэл судалгаанд хамрагдаж буй иргэдийн нас, боловсролын түвшин, байршил, ямар нөхцөлд амьдарч байгаа зэргийг задлан авч үзнэ. Эдгээр үзүүлэлтээс хамаарч хөрөнгийн зах зээлд оролцох оролцооны хэлбэрүүд ялгаатай байдаг. Тогтвортой ажиглагддаг нэг хандлага байна. Хөдөө орон нутгийн иргэд хотын иргэдээс оролцоо муутай байгаа явдал юм. Энэ нь орон нутагт мэдээлэл дутмаг байгаатай холбоотой. Мөн орлогын бүлэг, орон сууцны нөхцөлөөс хамаарч гэр хороололд амьдарч буй иргэд орон сууцанд амьдарч буй иргэдээс 10 хувиар зөрүүтэй байна" гэлээ.
Боловсролын түвшингээр авч үзэхэд өндөр болон бага боловсролтой хүмүүсийн хооронд ялгаа гардаг гэнэ. Тэгэхээр хөрөнгийн зах зээлд оролцоход мэдээлэл мэдлэг дутуу байна гэж хариулж буй хүмүүс өөрсдөө боловсролын түвшин бага байгаа шинж чанар ажиглагддаг. Амьдарч буй байршил, боловсрол, орлогоос хамааран мэдэгдэхүйц ялгаа их гарч байгаа ажээ.
Энэхүү судалгаа СЗХ-ны захиалгаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, СЗХ иргэдийн талаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийн талаар мэдээллийг судлуулахыг хүсдэг. Бид улирал тутам тогтмол хугацаанд судалгаагаа явуулж, гарсан дүнгээ тайлан болгож цаг тухайд нь хүргүүлдэг гэсэн үг.
Иргэдийн 17.2 хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд хэрхэн оролцох талаар сонирхож байсан гэж хариулсан бол 82.6 хувь нь үгүй гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 5.7 хувь нь үнэт цаасны зах зээлд оролцож байжээ.
Сонирхож байсан иргэдийн 23.6 хувь нь өмнө нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцож байсан бол 76.4 хувь нь оролцоогүй. Хөрөнгийн биржийн арилжааг сонирхохгүй байгаа шалтгааныг асуухад 29.6 хувь нь арилжаанд хэрхэн орохоо мэддэггүй, 70 хувь нь мэдээлэл байхгүй гэж хариулсан аж. Түүнчлэн 12.2 хувь нь арилжаанд оролцох хөрөнгө, мөнгө байхгүй шалтгаанаар сонирхдоггүй байна.
-2019 оны II улирлын байдлаар судалгаанд хамрагдсан иргэдийн 30.3 хувь нь сайн дурын ямар нэг даатгалтай. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар өсжээ. Нийт иргэдийн 64.9 хувь нь даатгалгүй. Өндөр боловсролтой, орон сууцанд амьдардаг иргэд илүүтэй даатгалд хамрагддаг. Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.3 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэний улмаас хамрагдаагүй.
2018 оны II улиралтай харьцуулахад 14.2 хувиар өссөн байна. Харин даатгалын хураамж өндөр гэсэн шалтгаанаар 11.7 хувь нь даатгалд хамрагдаагүй. Даатгалд итгэдэггүй гэдэг хариулт 11.9 байгаа нь 2018 оны II улиралтай харьцуулахад хэвэндээ байна.
Л.Энхцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ