Монголбанк: Цахилгаан, утасны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэнийг “Найдваргүй зээлдэгч жагсаалт”-д оруулдаг болжээ
Монголбанкны зээлийн мэдээллийн сан гэдэг нь Зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлдэг. Товчхондоо, “тус иргэн зээлийн хүү болон зээлээ хугацаанд нь төлж барагдуулж байсан уу” зээл олгоход хир найдвартай зээлдэгч вэ гэдгийг Монголбанк бүртгэж, банк болоод бусад зээлдүүлэгчийг найдвартай мэдээллээр хангадаг “сан” юм.
Гэтэл Монголбанкнаас зургадугаар сард тус сангийн журамд өөрчлөлт оруулж, Үүрэн холбооны оператор компани болоод татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүчний төлбөр зэргийг Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээдээр нэмжээ.
Тодруулбал, иргэд утасны төлбөр, цахилгааны төлбөр, ямар нэг төрлийн татвар болоод мөн ажил олгогч компани ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ -ийг хугацаанд нь төлөөгүй бол “найдваргүй зээлдэгч гэсэн Монголбанкны жагсаалт”-д иргэн, аж ахуй нэгж багтдаг болох нь.
Амралт зугаалгын энэ цагт гэрийн цахилгаан, гар утасны төлбөр зэргээ хоцроох тохиолдол иргэд бишгүй л гардаг. Гэтэл наад захын ийм тохиолдлыг “Найдваргүй зээлдэгч” гэх жагсаалтад оруулж, тухай иргэний ирээдүйд банк, зээлийн байгууллагатай харилцах түүхэнд нь Монголбанкнаас тус иргэний талаар сөрөг мэдээлэл суулгаж, үлдээх нь хир зохимжтой бол. Мөн цахилгааны, утасны төлбөр, НДШ, гааль болоод бусад төрлийн татвар нь “Зээл” биш зээлийн төрлийн эрх зүйн зохицуулалтад ордоггүй байлтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ