Алтны ханш 17 хувиар өсчээ

2013 оноос хойш анх удаа унци (28.35 гр) алтны үнэ 1500 доллараас давлаа гэж "Интерфакс" мэдээлэв. АНУ, Хятад хоорондын худалдааны дайн хийгээд дэлхийн тэргүүлэгч орнуудын төв банкууд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хүлээлт үүссэнтэй холбоотойгоор үнэ өссөн гэж үзэж байна.

Он гарснаас хойш үнэт металлын ханш 17 хувиар өсөөд байгаа юм. Энэ оны зургадугаар сард алтны үнэ сүүлийн таван жилийн хугацаанд дээд цэгтээ хүрч унци нь 1339.11 доллар болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ