Санхүүгийн тайлангаа 76 ХК ирүүлжээ

Монголын хөрөнгийн биржид (МХБ) бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн санхүүгийн тайлангаа жил бүрийн долдугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй.

Гэвч энэ хугацаанд  бүртгэлтэй 199 хувьцаат компаниас 76 компани л олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлжээ.

Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй хувьцаат компаниуд ирэх сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулдаг гэж МХБ-ээс мэдээлэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ