Мөнгөний бодлогын хороо шийдвэрээ 15 цагт танилцуулна

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өндөрлөжээ. Мөнгөний бодлогын шийдвэрийг 15:00 цагаас танилцуулна гэж тус банкнаас мэдээлэв. 


Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг зургаа дахь шатны үнэлгээний дүгнэлтдээ импорт, зээлийн өсөлт нь урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлж байна. Монголбанк бодлогоо чангатгах замаар зээлийн өндөр өсөлтийг хязгаарлах хэрэгтэй хэмээн дурдсан байсан.


Тиймээс Олон Улсын Валютын Сангийн шаардлага, төсвийг тэлэх бодлого, валютын ханш, эдийн засаг, зээлийн өсөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр мөнгөний бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргана гэсэн хүлээлт эдийн засагчдын дунд байгаа юм. Төв банкны Мөнгөний бодлогын хороо энэ оны зургаадугаар болон есдүгээр сарын хуралдаанаараа бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ