Ам.долларын ханш 2602 төгрөгтэй тэнцлээ

Есдүгээр сараас хойш ам.долларын ханш 100 төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар "Найман шарга" валютын зах дээр нэг ам.доллар 2602 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш ийн өсч байгааг дотоодын улстөртэй холбон тайлбарлах хүмүүс байна. Дотоодод улс төрийн хямрал үүссэнээс гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос болгоомжлох болсон. Мөн нүүрсний экспорт хязгаарт орж, Хятадын хил дээр нүүрс ачсан машинуудын цуваа ихэссэн нь улс төрийн хямралтай холбоотой гэсэн хардлага бий. Ямар ч байсан Хятад улс нүүрсний импорттоо хязгаар тавьсан нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм. Учир нь нүүрсний экспорт төсвийн дийлэнхийг төлдөг бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" энэ онд төлсөн татвараараа нэгд бичигдэж байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ