Зэсийн ханш 6241 ам.доллар байна
Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 6241 ам.доллар байна. Жил гаруй хугацааны турш тасралтгүй өсөж, 7000 ам.доллар даваад байсан зэсийн ханш сүүлийн саруудад тогтмол буусаар одоогийн байгаа үнэд хүрээд байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын эхний долоо хоногт 6606 ам.доллартай тэнцэж байсан ханш 250 ам.доллараар нэмэгдсэн. Түүнээс хоёрхон сарын дараа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 7000 ам.доллар давсан юм. Манай улс энэ оны төсөвт зэсийн үнийг 6430 ам.доллараар тооцож, 1.3 мянган тонн зэс экспортлох зорилт тавьсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ