ЖДҮ-ийг дэмжих сан 2019 онд 48 тэрбумыг зарцуулна

Монгол Улсын 2019 оны төвлөрсөн төсвийг УИХ өнгөрөгч баасан гаригт (2018.11.02) баталлаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хамгийн их анхаарал татсан сэдэв бол ХХААХҮ-ийн яамны харьяанд ажилладаг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан. Тус сангаас зээл авсан албан тушаалтнуудын асуудал байв.

Гэвч Засгийн газар хаширсангүй. Ирэх онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 48 тэрбум төгрөг төсөвлөөд байна. 70 тэрбумаар хэмжигдэж байсан энэхүү сангийн төсөв гэхдээ  УИХ-ын гишүүд , албан тушаалтнууд зээлсэн дуулианд ороогдон 48 болтолоо буурчихаад байгаа нь энэ.

Өчигдөр Засгийн газрын зүгээс Монгол Улсын бүх санд аудит оруулна гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилготой сан олон бий. Засгийн газрын тэдгээр Тусгай сангууд нь:

-Улсын төсвийн хөрөнгө ;

-Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;

-Гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл;

-Хууль, олон улсын гэрээнд заасны дагуу улсын төсвөөс олгох хөрөнгө;

-Гадаадын тусламжийн мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйл;

-Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;

-Тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого болон бусад эх үүсвэрээс санхүүждэг.

Тэгвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс үүдэн Ерөнхий сайдын захирамжаар эхлүүлж буй шалгалтанд:

-Байгаль орчин, уур амьсгалын сан;
-Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
-Засгийн газрын нөөц сан;
-Мал хамгаалах сан;
-Нийгмийн даатгалын сан;
-Нийгмийн халамжийн сан;
-Соёл, урлагийг хөгжүүлэх сан;
-Боловсролын зээлийн сан;
-Тариаланг дэмжих сан;
-Улсын авто замын сан;
-Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
-Шинжлэх ухаан, технологийн сан;
-Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.
-Ирээдүйн өв сан.
-Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
-Олон улсын хамтын ажиллагааны сан.
-Монгол судлалыг дэмжих сан.
-Эрүүл мэндийн даатгалын сан.
-Спортыг дэмжих сан;
-Эрүүл мэндийг дэмжих сан.
-Агаарын бохирдлын эсрэг сангууд хамрагдах байх.

Эдгээрээс тухайлбал 2018 онд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд 0,2 тэрбум төгрөг, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд 0,6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн боловч эдгээр сан нэрэндээ тохирсон үйл ажиллагаа явуулдаг уу, үгүй юу гэдэг ойлголт иргэдэд огт байдаггүй. Ийм нэртэй сан байдаг эсэхийг ч мэддэггүй гэж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ