Долларын ханш сүүлийн 5 хоногт 9 төгрөгөөр суларлаа

Tөгрөгийн эсрэг өсөөд байсан ам.долларын ханш  сулрах хандлага ажиглагдаж байна. “Найман шарга” дээрх ам.долларын ханш сүүлийн 5 хоногийн арилжааны байдлаар 9 төгрөгөөр буугаад байна. Аравдугаар сарын 9-ний өдрийн хаалтын ханшийг харахад 1 ам.долларыг  авах ханш 2564 төгрөг, зарах ханш 2567 төгрөг байв. Валют арилжааны зах дээр ханш ийн суларч буй бол Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш  мөн сүүлийн 5 хоногийн байдлаар  2.09 төгрөгөөр суларсан үзүүлэлттэй байна.

Арилжааны банкуудын мэдээллээс харахад ч ам.долларын ханш суларч байна. ХААН, Хас  банкууд  1 ам.долларыг 2560 төгрөгөөр авч буй бол Голомт, Худалдаа хөгжлийн банк 2561 төгрөгөөр авч буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ