Татварын багц хуулийг энэ онд багтаан батална
Татварын багц хуулийг Сангийн яамнаас дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Эдгээр хуулийг энэ онд багтаан батална гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдэв. Багц хуульд
- Татварын ерөнхий хууль,
- ААНОАТ ,
- ХХОАТ-ын тухай хууль багтсан юм.
Эдгээр хуульд
- ЖДҮ-ийг ихээхэн дэмжин, жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлнө. Ингэснээр төсвийн орлого буурах эрсдэлгүй эв. Харин дунд хугацаандаа татварын орлого 13-14 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байна.
- Татварын багц хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ:
- Барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 25 жил болгож бууруулсан.
- Алдагдал шилжүүлэх хугацааг салбараар нь ялгалгүй бүгд таван жил болгожээ. Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр хийсэн үед алдагдал тооцохгүй. Дараагийн жилүүдэд тооцох боломжтой.
- Хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор Хөрөнгийн биржээр арилжаалсан хувьцаа, өрийн бичиг, зээлийн хүүгийн орлогыг 20-иос таван хувь болгон бууруулна.
- Монгол Улсын аж ахуйн нэгж гадаадад үйл ажиллагаа явуулж, татвар төлсөн бол Монгол Улсын татвараас хасна.
- Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгана. Өнөөгийн хуулиар татварын өрийг хамгийн ихдээ хоёр сараар сунгуулдаг.
- Татварын хялбаршуулсан тогтолцоо шинээр нэвтэрнэ.
- 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын нэг хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнана.
- Мөн татварын бүртгэл, тайланг цахимжуулахын сацуу жилд дөрвөн удаа авдаг байсныг цөөрүүлэхээр заасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ