Ямар ямар орон бусдаас ахиу нефть, шатдаг хийтэй вэ?
Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) мэдээнээс үзвэл, 2017 оны байдлаар дэлхийн түүхий нефтийн нөөц 1,483 их наяд баррель байжээ. Үүнээс нь 54% нь Ойрхи Дорнод, 22% нь Латин Америкт байдаг байна. Нефтийн хамгийн их нөөцтэй орнуудын жагсаалтыг Венесуэл тэргүүлж (266 809 сая баррель), хоёрт Саудын Арави (266 260 сая баррель) орж, гуравт Иран (155 600 сая) бичигджээ. Орос улс энэ жагсаалтын долоод орж байна. Тус орны нөөц нь 80 000 сая баррель бөгөөд ингэхдээ Европын улсуудын түүхий нефтийн нийт хэмжээ нь 130 000 сая баррель ажээ.
Байгалийн шатдаг хийн нөөцтэй орнуудын жагсаалтыг Орос улс тэргүүлж байна. ОПЕК-ийн үнэлгээгээр, 2017 онд Оросын нутагт 50 617 тэрбум м3 байгалийн хий байжээ. Энэ нь дэлхийн нөөцийн (199 444 м3) дөрөвний нэгээс их юм. Шатдаг хийн 40 орчим % нь Ойрхи Дорнодын орнуудад байгаа бөгөөд тодруулвал, Иран (33 810 тэрбум м3), Катарт (23 861 тэрбум м3) ахиу байдаг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ