Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа

Сүүлийн гурван сарын хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш яагаад ийнхүү суларсан талаар Монголбанкнаас тодруулахад “Валютын орох урсгал өмнөх жилээс сайжирч байгаа боловч эдийн засгийн идэвхжил, улирлын онцлогоос шалтгаалан валютын эрэлт богино хугацаанд нэмэгдсэн нь сүүлийн саруудад валютын ханш өсөхөд нөлөөлсөн” гэв.

Өнөөдөр арилжааны банкууд болон Найман шарга худалдааны төвд ам.долларын ханш хэдэн төгрөгийн ханштай байгааг хүргэе. Хаан банк 2496 төгрөгөөр худалдан авч, 2502 төгрөгөөр зарж байна. Харин Голомт банк бэлэн бусаар ам.долларыг 2496 төгрөгөөр худалдан авч, зарах нь 2502 төгрөг.  Мөн бэлнээр 2496 төгрөгөөр худалдан авч 2506 төгрөгөөр зарж байна. Хас банкны өнөөдрийн ам.долларын ханш авах нь 2497 төгрөг зарах нь 2503- 2505 төгрөгийн хооронд байна. Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкны ам.долларын ханш авах нь 2496-2497 төгрөг зарах нь 2504-2507 төгрөг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ