Хэрэглээний бараа , үйлчилгээний үнэ6 хувиар өслөө

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 447 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа ба үүний 205 нь эмэгтэйчүүд байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн сарын эцэст 32.4 мянга болж, 23.1 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.3 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  тайланд энэ оны хоёрдугаар улиралд нийт 39.7 мянган аж ахуй нэгж, байгууллагын 636.5 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй Аж ахуй нэгж байгууллагуудын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 мянгаар, өмнөх улиралаас 0.9 мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны ө\мөн үеэс 41.5 мянгаар, өмнөх улиралаас 34.4 мянгаар тус нэмэгджээ.

 

Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 79.4 тэрбум төгрөгөөр өсчээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны наймдугаар сарын эцэст 17.4 их наяд төгрөг

болж, өмнөх сараас 229.1 (1.3%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.9 (20.1%)

их наяд төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2018 оны наймдугаар сарын эцэст 927.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 10.4 (1.1%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 27.9 (3.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Энэ оны наймдугаар сард 6706 эх амаржсан байна

Улсын хэмжээнд 2018 оны эхний наймдугаар  сард 51360 эх амаржиж, 51677 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3112 (6.5%)-оор, амьд төрсөн хүүхэд 3113 (6.4%)-аар нэмэгдсэн байна. Энэ оны наймдугаар сард 6706 эх амаржиж, 6729 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 107 (1.6%)-гоор, амьд төрсөн хүүхэд 91 (1.4%)-ээр нэмэгдсэн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 8 сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны наймдугаар сард 12 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

 

Гэмт хэргийн бүртгэл өмнөх оноос 30 хувиар өсчээ

Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сард 25354 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх

оны мөн үеэс 5858 (30.0%)-аар өсжээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг

өсөхөд хулгайн гэмт хэрэг 2882 (42.6%), залилах гэмт хэрэг 1825 (2.2 дахин), хүний

эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1078 (19.8%), дээрмийн

гэмт хэрэг 639 (2.2 дахин), хөрөнгө завших гэмт хэрэг 182 (91.5%), хүчингийн

гэмт хэрэг 122 (50.0%)-оор өссөн нь голлон нөлөөлөв. Харин бүртгэгдсэн гэмт

хэрэг 2018 оны 8 дугаар сард 3463 болж, өмнөх оны мөн үеэс 106 (3.2%)-аар өсөж, өмнөх сараас 59 (1.7%)-өөр буурсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны эхний 8 сард 132.5 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн

хохирлын хэмжээ 20.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 9.3 (6.6%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 42.5 (67.2%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

 

Цэвэр зээлийн нийт хэмжээ 5.4 их наяд төгрөгт хүрлээ

 Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ

2018 оны эхний 8 сарын байдлаар 5.8 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх

цэвэр зээлийн нийт хэмжээ 5.4 их наяд төгрөгт хүрлээ. Улсын нэгдсэн төсвийн

тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний 8 сард 577.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол оны эхний 8 сард 410.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ оны наймдугаар сард өмнөх сараас улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 158.9 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 149.1 тэрбум төгрөгөөр тус тус буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 9.8 тэрбум төгрөгөөр өслөө.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 6 хувиар өслөө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны наймдугаар сард улсын хэмжээнд

өмнөх сараас 0.8 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.6 хувь, өмнөх оны мөн үеэс

6.0 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.2 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 8.8 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.0 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.7 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 15.8 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 12.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ